Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
-Ах аа, тохирчихно биз дээ!
-Тохирохгүй ээ ах нь, цаанаасаа тарифтай шүү дээ.
-Тэрэнд чинь тааруулаад л…Би гэнэт урд толиндоо нөгөө охиныг харлаа.
Жаахаан охин, үгүй ерөө, тохиръё гэдэг нь…Загдаа тэгээд л даанч сайхан сайхан гээд хөхрөөд байсан байж, шалиг хог!
-Миний охин шиг юм байж юун эрт буруу замаар орсон золиг вэ чи, буу гэтэл
-Ах аа, өдөр болгон оройтно, хичээл сургууль барагдахгүй, энэ хол Дамбад чинь ямар мөнгөөрөө таксидаж ирэх юм бэ гэж хэлээд харанхуй руу гүйгээд алга болов. Оюутны байрны гадна, Багшийн дээдийн ойролцоо зогсоход ч тун өгөөжтэй дээ хэмээн Загдаагийн нүдээ ирмээд байсан нь бодогдлоо. Хөлсний тэрэг барьж хэд гурван төгрөг олох ч дээ чааваас, өдөр нэг эмгэн ач хүү хоёрыг өрөвдөөд юу ч аваагүй, уржигдар нэг өвгөнийг аавтайгаа зүйрлээд хоёр зуухан төгрөг авсан, би чадахгүй бололтой дог.
Бөмбөгөрийн араар тойроод гараад иртэл бүрэнхийд хоёр охин гар өргөж байна. Суулгаад Дарь Эх рүү гараад өглөө. Миний хажуугийн шар охин халамцуу ч юмуу нүүрэмгий ч юмуу, ах аа! тамхи байна уу гэнэ, Шар навчнаасаа ганцыг голоо цохин байж сугалтал, асаагаарай гэх нь тэр. Өрөөсөн гараараа жолоогоо барьж нөгөө гараараа асаагуур тэмтэчсээр нэг юм болгоод өгтөл, арын охин баруун гар тийшээ эргээрэй ах аа хэмээн сандрангуй өгүүлэв. Эргээд жаахан явтал мухардаад орхилоо. Энд буух юмуу гэж би гайхан өгүүлбэл, тиймээ ах аа, гэв Нэг нь гараад харанхуй руу одож нөгөөх нь суугаад үлдлээ. Нилээд удлаа, ирсэнгүй, би бүр гайхаж: Чи буухгүй юмуу, хэн нь мөнгөө төлөх юм гэтэл би өгнөө гэх юм.
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.