Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Өөрөө би оюутан байлаа. Харин тэр минь манай анги. Насаараа надтай чацуу ч, түүний нөхөр хэдээр ах…
Анх нэгдүгээр курст байхдаа би түүнд дурлаж байсан юм. Нэг их хөөрхөн охин биш ч гэлээ надад их таалагддаг байсан. Хааяа сэмхэн хөтлөлцөж явна, гэхдээ сэмхэн шүү. Тухайн үед тэр өөр найз залуугүй байсан ч надад боломж олгодоггүй, хөтлөлцөхөөс илүү давраадаггүй байлаа. Харин хоёрдугаар курсээсээ тэр жилийн чөлөө авав. Ийнхүү уузахаа больсон гэж хэлж болно л доо. Харин би гуравдугаар курст ороход тэр манай доод курст жирэмсэн болчихсон орж ирсэн юм…
Нөхөртэй болж гэнэ. Яагаад энэ хугацаанд би холбоо барихыг оролдоогүй юм бол оо… Яахав дээ, гэхдээ л урьдныхаасаа ч илүү хөөрхөн харагдаж байсныг би хэзээ ч мартахгүй. Тэр хүүтэй болсон юм. Би түүний гэр бүлийг хүндэлж, элдэв харилцаа үүсгэхгүй л байлаа. Харин дараа жил нь би сургуулиа төгсөх ойртсон байсан юм. Түүнтэй хааяа уулздаг болоод, нэг шинэхэн байгуулагдсан караокед ангийнхаа хоёр найзтай, бас түүнтэй дөрвүүлээ ороод халамцатлаа уусан юм. Түүнтэй хамт байхад надад сайхан байсан юм аа.
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.