Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Бүх юм нэг жилийн өмнө эхэлсэн билээ. Би нэг охинтой mail-ээр танилцсан юм. Түүнийг Аня гэдэг байв. Бид ийнхүү урт хугацааны туршид захидлаар харилцсан юм. Янз бүрийн сэдвээр дээ. Удах тусам надад түүнтэй харилцах нь сонирхолтой болж эхлэв. Ингээд нэгэн өдөр бид зүгээр л элдвийг бичилцэн байх үед тэр гэнэт сэдвээ өөрчлөхийг санал болгов. Ямар сэдвээр өөрчлөх вэ хэмээн би гайхлаа.
– Сексийн талаар ярилцъя л даа гэж тэрээр бичив. Би гэнэт цочирдон зогтусав. Ийм зүйлийг би хүлээж байсангүй.
– Тэгье л дээ хэмээн би хариулав.
Ингээд бид хүмүүсийн ярихаас айдаг нэгэн сонирхолтой сэдвээр ярьж эхэлсэн юм. Эхний удаад мэдээж бага зэрэг эвгүй байв. Бид үүний зарим нэг зүйлийг л ярилцав. Харин дараагийн удаад энэ талаарх яриа улам бүр илэн далангуй, нээлттэй болж эхэлсэн билээ. Бид бараг нэг нэгнээсээ ичиж зовохоо больсон юм. Бид чөлөөтэй ярилцах болов.
Тэрээр өөр хотод амьдардаг тул бид бодитоор уулзана гэдэг нэлээн хүндхэн байлаа. Би түүнийг бодитоор нь харахыг ихэд хүсэмжлэх болов. Тэр ч мөн үүнийг надад өгүүлдэг байв. Мэдээж тэр надад өөрийн гэрэл зургаа илгээж, би ч өөрийнхийгөө явуулдаг байв. Тиймээс би түүний зүс царайг ерөнхийдөө гадарладаг боллоо. Мөрөө шүргэсэн буржгар ягаан үстэй 19 насны охин. Дунд зэргийн нуруутай. Түүний нүд цэнхэр, дээр нь аймаар үзэсгэлэнтэй байв. Магадгүй, зөвхөн нүднийх нь өнгийг хараад би түүнд хайртай болсон байж мэдэх юм. Тийм ээ. Би буруу хэлээгүй байх. Хайртай болсон. Хамгийн гайхалтай нь би түүнийг амьдаар нь харах мөртлөө бид электрон шуудангаар харьцах үед миний зүрх огцом лугшдаг болсон юм. Бид энэ тэрийг өгүүлэн харьцаж байсан нэг өдөр тэр надаас:
– Чи энэ амралтын өдрүүдээр юу хийх вэ? гэж асуув.
– Одоогоор мэдэх юм алга гэж би хариулав.
Амралтын өдрүүдэд миний эцэг, эх тосгон руу явах болов. Би ажил дээрээ маш их ядардаг учраас гэртээ байж, бага зэрэг амрахыг хүсч байгаагаа хэлэн тэдэнтэй явахаас татгалзав. Би ажиллахын хажуугаар их сургуульд сурдаг байлаа. 21 насандаа би ажил дээрээ нэлээн өндөр нэр хүндтэй болсон байв. Миний үүрэг, хариуцлага ч тэр хэмжээгээр өндөрсч байсан юм.
– Би ч гэсэн хийх юмгүй байгаа гэж тэрээр хариулав.
– Тэгвэл хоёулаа энэ амралтын өдрүүдээр бодитоороо уулзах уу? гэж би асуулаа.
– Тэгвэл их сайн байна. Даанч би ирж, очихдоо цаг их алдаад бид хоёр ганц хоёрхон цаг хамтдаа байх болно. Дараа нь би харих хэрэг гарна.
– Чи над дээр хонуутаар ирэх юм уу? Тэр үеэр эцэг, эх маань эзгүй байх учраас байр миний мэдэлд бүрэн байх юм.
Ингэж хэлснээрээ би хэтэрхий дураараа загнасан байж болох юм. Гэвч гайхмаар нь тэрээр зөвшөөрсөн билээ. Бид уулзахаар тохиролцов. Ингээд би амралтын өдрүүдийг хүлээх болов. Энэ өдрүүд бүтэн жил мэт үргэлжилсэн юм. Бид юу хийцгээхийг би төсөөлж байлаа. Мэдээж би түүнтэй хайр дурлалын шөнийг хамт өнгөрөөхийг хүсч байсан юм. Тэр надад онгон гэдгээ хэлсэн учир эцсийн мөчид тэрээр татгалзах юм шиг санагдах болов.
Хүсэн хүлээсэн өдрүүд ирлээ. Ээж, аав маань аян замын бэлтгэлээ хийнгээ надад гэртээ ганцаараа байхдаа хэрхэхийг заан баахан зөвлөгөө урсгав. Би сонсонгоо толгойгоороо дохиж суулаа. Гэхдээ би зөвхөн Анягийн талаар бодож байв. Ашгүй манай хоёр явж, би хайртыгаа хүлээх ажилтай үлдэв. Гэр орноо бага зэрэг цэвэрлэв. Хөргөгчнөөс жимс гарган, дарс ширээн дээр тавилаа. Үүний дараа түүнийг тосохоор галт тэрэгний буудал руу явав.
Хавар нэлээн оройтсон тул гудамжинд бүгчимхэн байсан юм. Нар багахан шиг төөнөж байв. Галт тэрэгний буудал дээр ирээд би хэрэгтэй замыг олж өглөө. Галт тэрэг ирэхэд багахан хугацаа үлдсэн аж. Би энэ цагийг зүгээр өнгөрөөхийг хүссэнгүй. Цэцэг зардаг мухлагийг зорив. Сарнай цэцгийн баглаа аваад зэргэлдээх мухлагаас цэвэр ус авч уув. Ам ихээр цангаж байлаа. Галт тэрэг ирэхэд хагас цагийн хугацаа байв. Би тамхиа гаргаад шуналтайяа соров. Энэ хагас цаг мөнхөд үргэлжлэв. Ингээд алс хол хот хоорондын галт тэрэгний бараа харагдлаа. Ашгүй дээ. Тэр маань ирлээ. Миний зүрх галзуутай цохилж эхлэв.
Хүлээлгийн тавцан дээр олон хүн бужигнаж байсан тул би түүнийг тэр дундаас таних болов уу гэж бодов. Галт тэрэг ч зогсч, хаалганууд нээгдлээ. Хүмүүс ч найз нөхөд, зочдоо угтахаар тийш бужигнав. Захын хаалганаас 19 настай болов уу гэмээр бүсгүй гарч ирсэн нь задгай тавьсан ягаан үстэй байлаа. Тэрээр ханцуйгүй цагаан цамц, хар өмд өмссөн байв. Би шууд л түүн дээр явж очлоо. Аня зогсоод тавцан дээрээс танил хүнээ хайж эхэлсэн юм. Намайг хараад тэрээр шууд л инээмсэглэв. Намайг түүнд дөхөж очоод сарнайн баглаа барихад түүний инээмсэглэл улам бүр тодорсон юм.
– Сайн уу гэж тэрээр ичингүйрэн хэлэв.
– Сайн уу, Анют? Би чамайг харсандаа их баяртай байна. Би чамайг яг иймээр л төсөөлж байсан юм.
– Хи. Тэгэлгүй дээ. Би чамд зургуудаа явуулсан шүү дээ. Тиймээс чи миний ямрыг мэднэ шүү дээ.
Ингээд бид хотоор зугаалахаар явав. Би хотын түүх, соёлын дурсгалт зүйлсийг үзүүлэнгээ хотын түүхээс юу мэддэгээ ярьж явлаа. Тэр намайг анхааралтай сонсонгоо хариу инээмсэглэж байв. Түүний инээмсэглэл гайхалтай хөөрхөн байсан юм. Цав цагаан шүд, хөөрхөн ягаахан уруул. Би тэдгээрийг үнсэхийг маш ихээр хүсэх болов. Тэр намайг нүд унагам инээмсэглэлээрээ гижигдэх тоолонд би харцаа өөр тийш чулуудахыг хичээж эхлэв. Миний өмдөн дотор ч мөн өндөр даралт мэдрэгдэх боллоо. Өмдний цахилгаан юу юугүй тэсгэл алдан задрах нь уу гэлтэй байлаа. Тэрээр юм уухыг хүсч байгаагаа хэлэв. Би түүнийг кафе орохыг урив. Тэнд бид хэсэг зуур сууцгаалаа. Тэрээр алимны шүүс захисан бол би зүгээр л ус уув.
– Леш, би аян замдаа жаахан ядарлаа гэж түүнийг хэлэнгүүт би бүгдийг ойлгов. Хөдлөх цаг болжээ.
– Манайд очъё. Манай гэрт хэн ч байхгүй гэж би хэлээд түүн рүү гараа сунгав. Кафегаас бид гар гараасаа барилцан гарцгаалаа. Манай гэрийг зүглэн алхцгаав.
Бид манай байрны үүдэнд ирцгээв. Зам зуураа би түүний биенээс хараагаа салгасангүй. Тэрээр гоолиг сайхан биетэй байлаа. Тэр яагаад загвар өмсөгч болоогүй юм бол оо? Аль ч загварын агентлаг түүнийг шалгалгүйгээр авах байсан болов уу. Бодит байдал дээрээ тэрээр mail-ээр харилцаж байснаасаа арай даруу байсан юм. Магадгүй, тэрээр надад хараахандаа дасаагүй учраас тэр биз ээ. Орцны үүдэнд очоод би түүнийг өөртөө наан мөрөөр нь тэвэртэл бидний нүд уулзалдав. Түүний харцанд бага зэрэг айдас, бас хуял тачаал харагдаж байсан юм. Би байдлыг гартаа аван түүний уруулд уруулаа хүргэв. Тэрээр бага зэрэг цочирдсоноо миний үнсэлтэнд хариу өгч эхэллээ. Түүний гар миний хүзүүгээр тэврэв. Тэр мэдээж эхлэн суралцагч шиг үнсэлцэж байв. Гэхдээ л маш сайхан санагдлаа. Түүний бүлээн, зөөлөн уруул.
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.