💎 Сарын болон жилийн эрх авах 1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой. Идэвхжүүлэх ➔
N Nuutshan.com
💎 Эрх авах Нэвтрэх
Өгүүллэг 2,500 ₮ ⏱ 36 мин унших

Эгчийн дүү...

💎

Сарын болон жилийн эрх авах

1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.

Эрх авах

Идэрчулуун Их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан болов. Байгаль орчны чиглэлээр сурдаг тэрбээр Ховдын хөрслөг хүдэр чийрэг, хүрэн бор хөвгүүдийн нэгэн билээ. Бараг бүх спортоор багаасаа оролдсон тул бие бялдрын хувьд ярилтгүй нэгэн. Хорь шүргэж яваа эр хэдийнэ эрийн цээнд хүрэлгүй хаачихав. Хичээл номдоо шамдамтгай ч хорьж болдоггүй хорин насыг яалтай. Хүмүүний гэхээсээ илүү адгууслаг араншин цухалзаж амар заяа үзүүлдэггүй нас л даа. Тэрбээр орчин цагийн “юм” үзсэн хөвгүүдийн адил харьцангуй эрт, 16 хүрсэн төрсөн өдрөөрөө давхар “төрж” жинхэнэ эр хүн болсон бөлгөө. Аймгийн төвийн арван жилийн сургуулийн ахлах ангийн сурагч болохоор төрсөн өдрөө бусдын адил тэмдэглэхээр зорьжээ. Аав ээж, ах эгч нараа шаналган арав таван төгрөг татсаар арвин их “ургац” хураажээ. Анхандаа ангийнхантайгаа Буянт голын хөвөөнд салхинд гарахаар төлөвлөжээ. Намар төрсний хэрэг юү билээ, Буянтын буурал тохой бараадан, загас жараахай эргүүлсэн шигээ дарвицгаах хичнээн сайхныг тэр мэдэлгүй яах вэ. Сайнжаргалын төрсөн өдрийг саяхан тэнд тэмдэглэсэн нь санаанаас огт гарах биш. Амьдралдаа бараг анх удаа архи амсаж үзсэн нь ч тэнд бөлгөө. Архи гэдэг ёстой золигийн гэмээр шидэт ундаа болохыг тэгэхэд мэджээ. “Амаар орохдоо арслан барс мэт” хэмээн “Монголын нууц товчоо”-нд гардагийг уран зохиолын багш нь цээжлүүлэн байж уншуулсныг биеэр мэдэрсэн нь тэр юм. Хөөрхий шавь нараа гэсэн хөдөөгийн сайхан сэтгэлт багш нь тэднийгээ багаасаа архинаас жигшиг гэсэндээ цээжлүүлэн уншуулсан байж таарна. Анх орохдоо ам, хоолой түлэх нь шахуу оровч арваад хормын дараа алсын уулс тодроод, ангийнх нь охид улам хөөрхөн, хөвгүүд нь өсгөлүүн болчихсон мэт харагдаад, хорвоо дээр түүнээс өөр хүчирхэг нэгэн огт үгүй мэт бодогджээ. Тэр яг сэтгэц хөөрлийн шатанд орсон нь мэдээж шүү дээ.

Идэрчулууны ангийнхан найзынхаа төрсөн өдрийн баярыг хамтран тэмдэглэхэд хэдийнэ бэлэн болсон байв. Охид нь хүнс цуглуулан хөвгүүд нь ачаа үүрэгчийн албанд тохоогджээ. Тэд гурав хуваагдан такси хөлөглөн Идэрээгийнхээр дайрч биеийн тамирын шинэ хувцсаар гоёсон түүнийг аван Ховд хотоос хориод километрийн зайд орших Буянт голын нэгэн нэргүй тохойд очин тухалжээ. Төрсөн өдөр нь тохиосон Идэрээ тэрүүхэндээ тарвалзан түүний нөхөд тогооны хорхог хийхээр бэлдэцгээнэ. Энэ үед Идэрээ элдвийг бодон хэвтэв. Энэ өдрийг л алдаж болохгүй. Дахиад мөнгөтэй байх ийм боломж гараа ч уу, үгүй ч үү? Багшийн дээдийн Болормааг яаж ийгээд янзлая. Надад тун зүгээргүй байдаг юм. Эртээд Аюушийн талбай дээр болсон бүжигт надад тас тэврүүлээд бүжиглэж байхдаа ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Дотуур байранд нь хүргэж өгөхдөө “Долоож, долоож” явуулахад ч татгалзаагүй. Охин үнсэхээрээ л боллоо. Одоо үзэх цаг болсон. Хүүхдүүд түүнийг явдалтай охин гэдэг юм билээ. Тэр ч дүүрчээ. Оройхон төрсөн өдрийн баяртаа тусад нь уриад караокед хамт жаал дуулж байгаад Буянт буудалд аваад орчихъё гэх зэргээр бодов.

Ний нуугүй хэлэхэд ангийнхантайгаа тэмдэглэж буй төрсөн өдрийн баяр нь түүнд тийм их таатай байсангүй. Ангийнх нь охид “аальгүй” Болороогийн дэргэд жаахан охид мэт харагдах аж. “Аальгүй” ч юу байхав. Нүд нь нэг тийм жааварлаг сонин охин л доо. Надаас ганц, хоёр эгч биз. Тэр юм үзэлгүй хаачаа аж. Өөртэйгээ адил “онгон” юмтай учирч үйлээ үзсэнээс тэр нь ч дээр гэх зэргээр бодол санаа нь өөрт нь захирагдахгүй хөврөх ажээ. Ангийнх нь Болд, Баяр хоёр загасчилж эхэлжээ. Буянт гол намар хайриусаараа баярхдаг болохоор удаан зовох хэрэг гарахгүй. Дэвхрэг шидэхэд л түс билээ. Тэр хоёр төдөлгүй баярын ширээний хачир хэдэн сайхан халтар хайриус гаргаж дөнгөсөн байна. Хоол болж идээ будаа ч болов. Ангийн анд Батаа нь төрсөн өдрийн баярын мэндийг хамт олноо төлөөлөн хүргээд ерөөл дэвшүүлэн “Ерөөл” хундагалжээ.

Ёс юм гээд бүгд хундагатайгаа тогтоосон бөгөөд нэг их даварсангүй. Охид нь ундаа уун, хөвгүүд нь ганц, хоёр лааз шар айраг шимэх ажээ. Тэгээд ч тэдний ангид архи дарс хэрэглэдэг “том” хүүхэд үгүй нь нэн сайн хэрэг байсныг тэд тухайн үед хэрхэн анзаарах билээ. Дуулж бүжиглэн, идэж уусаар орой наран хэвийх алдад буцацгаажээ. Цаг тохирсон таксинууд ч цагтаа ирсэн тул цааш нь үргэлжлүүлэх хэрэг байсангүй. Ангийнхантайгаа тэмдэглэсэн баяр нэг иймэрхүү. Идэрээ гэртээ орж эцэг эх, эгч ах нарынхаа бэлдсэн идээ будаанаас идэж, бэлэг сэлтээ аваад ангийнхантайгаа караокед үргэлжлүүлэн сууна хэмээн худлаа хэлээд Болороог зорин оджээ. Багшийн дээдийн оюутны байрны жижүүрээр түүнийг дуудуулаад гадаа нь хүлээж суулаа. Төдөлгүй гэрийн халаттай, доогуураа нүцгэн шахуу “аальгүй” Болороо “аальгүйхэн” инээсээр гарч ирэв. Алхаа гишгээ нь бүсгүй төрхөө бүрэн олсон нь илт. Бүсэлхийгээрээ найган бөгсөн талаа бага зэрэг хаяланхан алхах аж. Хөөрхөн гэдэг нь. “Чамайг нэг чарлуулна даа” гэх хэзээ язааны хээгүй эрийн сэтгэл дотор нь буцална. Харин тийм зүйл анх мөрөөдөн буй нь бараг сэтгэлээс нь арилсан байна. Яагаад ч юм “юм” үзчихсэн эр мэт сэтгэл төрөх амуу.

Хачин юм шүү. Охид бол онгоноороо аваас сэтгэл нь ч онгон байдаг нь хууль. Харин эр хүний хувьд их өөр бололтой. Тэгээд ч орчин үеийн охид, хөвгүүд мэдээлэл сайтай, биеэр биш ч нүдээр үзсэн нь их тул аль хэзээний нүүр хагарсан байх нь мэдээж. Нэг их халгалгүйхэн шиг “Болороо, чамайг төрсөн өдрийнхөө баярт урих гэсэн юм” гэчихэв. “Өө, яана аа. Чиний төрсөн өдөр юм уу? Баярын мэнд хүргэе” гээд булбарай цагаан гараа өгснийг нь атгавал халуун гэж жигтэйхэн. Бас нэг тийм гэх тэмдэггүй зүйл биеийг нь эзэмдэх нь эр амьтны сэрэл хөдөлсөн нь тэр бөлгөө. Хамаг бие нь халуу дүүгээд хачин болчихжээ. Тэгээд баяраа хаана тэмдэглэх юм бэ гэх нь нэг л эрхлэнгүй юм шиг. Бас татгалзахгүй бололтой нь илт санагдана. “Буянт” буудлын дэргэдэх караокед гэв. Тэнд яах юм бэ? Манай хамаатан ажилладаг юм. Манай сургуулийн цаад талын оюутнууд ордог “Стар” караокед орвол яасан юм гэх нь аль хэдийнэ зөвшөөрсний тэмдэг байлаа. Тэгсэн ч яах вэ гэвэл “Хувцсаа солиод орхиё” гээд бүжих шахуу хөдөлсөөр гүйхээрээ орчихлоо. Ингээд нэг юм бүтдэг байжээ хэмээн “төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэнхэн” хүлээж авай.

Нэг их удалгүй Болороо инээд цацраасаар гарч ирлээ. Урт түрийтэй хүрэн гутал, шилэн трико, богино савхин банзал, бие барьсан хүрэм түүний үзэсгэлэн хийгээд урин тачаангуй төрхийг улам тодруулжээ. Тэд зорьсон газраа очвол үйлчлүүлэгч цөөн арай чөлөөтэй байв. Нэгэн “Viproom”-д хоёулхнаа шигдэж орхив. Идэрээ хагартлаа идчихсэн болохоор идэх юм нэг их захиалсангүй. Учир жанцангаа ч түүнд хэлэв. Харин шар айраг, зууш тэргүүтэн захиалангаа Болороогийн хүссэнийг авч өгөхөөр амаллаа. “Чиний төрсөн өдрөөр би даалгаад байхдаа яадаг юм” хэмээсэн ч пиво уухаас татгалзсангүй. Дуртай дуугаа дуулан уусаар суутал халаад ирэлгүй хаачих билээ. Хацар нь улаа бутарсан Болороо цагаан шүд яралзуулан инээх ажээ. Болороо зэрэгцэж суугаад дуулъя гэвэл хажууд нь ирээд халуу дүүгтэл налаад суучихав. Нэгэнт шийдсэн Идэрээ гарыг нь хулгайгаар атгавал харамлах янз алга, харин өөдөөс нь зөөлхөн хараад мишээнэ. Зориг орсон Идэрээ мөрөөр нь тэврэн өөр рүүгээ татаад нимгэн зөөлхөн ягаан уруулыг нь үмхэн авбал “мм” хэмээн зөөлхөн дуу алдаад хамаг бие нь суларчих шиг болсон нь Идэрээд таатай сэрэл хийгээд сэтгэгдэл төрүүлнэ.

🔒

Нийтлэлийг үргэлжлүүлэн унших

Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.

💎 Сар / Жилийн эрх авах