Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Уул нь манай гэр бүл бусдын л адил элэг бүтэн, гаднаас нь харсан хүнд бол ямар ч асуудалгүй сайхан айл байлаа. Нөхөр маань архи дарс уухгүй, гэрсэг, ажилдаа ч сайн. Гэхдээ сүүлийн үед нэг л биш ээ, утаснаасаа салж өгөхөө байгаад, надтай ярилцах нь ч цөөрөөд байв. Шөнө орондоо ороод ч нөгөө л утасныхаа дэлгэцийг ширтээд инээмсэглэх нь хардалт гэхээсээ илүү харуусал, айдас төрүүлж эхэлсэн юм. Мэдээж шууд асуухаар "Юу ч болоогүй, зүгээр л ажлын юм харж байна" гэж бултах нь тодорхой шүү дээ.
Тэгээд нэг орой сэтгэл шаналаад зүгээр сууж чадалгүй, фэйсбүүк дээр нэг хуурамч хаяг нээхээр шийдлээ. Зүгээр л интернетээс нэг хөөрхөн охины зураг олоод тавьчихсан, нэр нь Анударь. Яахав дээ, эмэгтэй хүний зөн совин гэж аймаар юм билээ, зүгээр л нөхрийгөө сорьж үзэхийг хүссэн хэрэг. Нөхрийнхөө хаягийг хайгаад олоод, зүгээр л "Сайн уу? Зургууд чинь гоё юм билээ" гээд чат биччихэв. Хэрэв наддаа үнэнч бол шууд л үл тооно эсвэл блок хийнэ гэж найдаж байлаа.
Гэтэл миний бодсоноос тэс өөр юм болсон юм. Намайг чат бичээд таван минут ч болоогүй байтал нөхөр маань "Сайн уу, баярлалаа. Чи өөрөө ч бас хөөрхөн охин байна" гээд л хариу биччихэв. Зүрх пал гээд л явчихсан. Хэдэн өдрийн турш би өөрийнхөө нөхөртэй өөр хүний нэрээр өдөр шөнөгүй чатлалаа. Тэр надад хэлдэггүй байсан нандин нууцууд, ажлынхаа ядаргаатай зүйлсийг нөгөө "хуурамч" Анударьд ярьж, бүр дотносож эхэлдэг байгаа. Бүр сүүлдээ "Эхнэр маань намайг ойлгодоггүй, бид хоёр зүгээр л хүүхдүүдийнхээ төлөө хамт амьдардаг" гэж бичихэд нь миний нулимс өөрийн эрхгүй асгарсан.
Миний өдөр тутамд хажууд нь байж, хоолыг нь хийж, хувцсыг нь угаадаг тэр хүн одоо миний нүүр рүү ч харахгүй атлаа утасны цаанаас өөр нэгэнд хайр зарлаж байлаа. Удалгүй нөхөр маань Анударьд "Хоёулаа уулзах уу? Нэг гоё газар оройн хоол идье, би чамайг очоод авъя" гэж бичсэн юм. Би маш хүнд байдалд орлоо. Хэрэв би уулзахыг зөвшөөрөөд, тохирсон газарт нь өөрөө очвол юу болох бол? Би түүнийг өөрийн биеэр барьж авах уу, эсвэл энэ жүжгээ ингээд дуусгах уу? Эцсийн шийдвэрээ гаргаж, би түүнд уулзах хаяг, цагийг бичээд өөрийнхөө хамгийн гоё даашинзыг өмсөөд гэрээсээ гарлаа.
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.