Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Өнгөрсөн зун би ажлынхаа ядаргааг тайлах гээд Хөвсгөл нуурын эрэг дээр байдаг нэгэн тохилог жуулчны баазад долоо хоног амрахаар явсан юм. Уудам сайхан байгаль, цэнгэг агаар гээд л бүх зүйл үнэхээр тансаг байлаа. Нуурын эрэг дээр нар жаргахыг хараад ном уншиж суух нь миний хамгийн дуртай мөч байсан бөгөөд нэг орой хажууд маань нэгэн өндөр, цэнхэр нүдтэй гадаад залуу ирж суусан юм. Түүнийг Томас гэдэг, Германы нэгэн сургуульд аялал жуулчлалын чиглэлээр сурдаг, Монголыг тойрон аялж яваа оюутан байж таарав.
Миний англи хэл тийм ч сайн биш ч гэлээ, бид хоёр маш амархан хэл амаа ололцсон. Томас үнэхээр соёлтой, нээлттэй, яриасаг залуу байсан болохоор түүнтэй ярилцах бүрт цаг хугацаа хурдан өнгөрөх шиг л болдог байлаа. Би түүнд Монголын ёс заншил, Хөвсгөл нуурын тухай домог ярьж өгч, харин тэр надад Европын амьдрал, аялсан орнуудынхаа сонин хачныг хуваалцдаг байв. Хэдхэн өдрийн дотор бид хоёр баазын хамгийн дотны найзууд болж, өглөөний цайгаа хамт ууж, өдөр нь нуурын эрэг дээр хамт алхдаг болсон юм.
Түүний тэр эелдэг, дулаахан инээмсэглэл, над руу харах тэр харц нь зүрх сэтгэлийг маань маш хурдан эзэмдсэн. Монгол залуусаас олж харамгүй тэр нээлттэй, эмэгтэй хүнийг дээдэлдэг зан нь намайг бүрмөсөн өөртөө татсан шүү дээ. Аялал маань дуусахад ердөө хоёрхон хоног үлдээд байхад Томас намайг орой нуурын эрэг дээр түүдэг гал тойрч суухаар урив. Тэр орой маш дулаахан, одод тэнгэрээр дүүрэн асгарсан гайхалтай шөнө байлаа.
Түүдэг галын дэргэд бид хоёр гитар тоглож, дуулж суусаар шөнө дунд болгов. Баазын бусад амрагчид аль хэдийн гэр гэртээ орж, нуурын эрэг дээр зөвхөн бид хоёр л үлдсэн байв. Томас над руу ойртож суугаад, миний мөрийг дулаацуулахаар өөрийнхөө хүрмийг нөмөргөж өглөө. Тэгээд над руу маш нухацтай харснаа "Би Монголд ирээд олон сайхан газар үзсэн ч, хамгийн үзэсгэлэнтэй нь чи байлаа. Би чамтай хамт Герман руу явмаар байна, чи надтай цуг явах уу?" гэж асуугаад намайг зөөлнөөр тэвэрч үнссэн юм. Миний толгой эргэж, зүрх минь хүчтэй цохилж эхэллээ. Бүх амьдралаа орхиод энэ залууг дагаж харийн орон руу явах уу, эсвэл...
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.