Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Хотын төвийн хамгийн өндөр, тансаг зэрэглэлийн орон сууцны цонхоор Улаанбаатарын гялалзах гэрлийг ширтэж зогсохдоо би өөрийгөө дэлхийн хамгийн жаргалтай эмэгтэй гэж бодохыг хичээдэг байлаа. Миний өмссөн брэндийн даашинз, хүзүүнд гялалзах алмазан зүүлт, унадаг үнэтэй машин гээд л гаднаас нь харсан хэн ч намайг атаархмаар амьдарч байна гэж хэлэхээр байсан юм. Гэвч энэ бүхний цаана ямар их ганцаардал, ямар их нулимс нуугдаж байсныг хэн ч мэддэггүй байсан байхгүй юу.
Би чинь уг нь хөдөөний нэгэн эгэл жирийн айлын охин шүү дээ. Хотод оюутан болж ирээд, амьдралын хүнд хэцүүг үзэж, мөнгөөр дутаж явахдаа өөрийнхөө ирээдүйг арай өөрөөр төсөөлдөг байлаа. Гэвч аавын минь бие муудаж, эмчилгээний мөнгө яаралтай хэрэгтэй болох үед надад Болдоо ах тусалсан юм. Тэр бол хотод нөлөөтэй, маш баян бизнесмэн хүн л дээ. Тэр надад мөнгө өгч тусалсныхаа хариуд өөрийнх нь нууц амраг болохг санал болгоход, би амьдралдаа бууж өгөөд зөвшөөрчихсөн юм билээ.
Тэгээд л би энэ тансаг байшинд амьдрах болсон. Гэвч нууц амраг байна гэдэг алтан торонд хоригдсон шувуу шиг л байдаг юм билээ. Болдоо ах хэзээ ирэхээ өөрөө л шийднэ. Надад түүнийг дуудах, утасдах эрх байхгүй. Орой ирээд хэдхэн цаг болоод л эхнэр, хүүхдүүд рүүгээ яараад явчихна. Тэр намайг тэврээд унтах ч үгүй, үүр цайхаас өмнө л хувцсаа өмсөөд гараад явчихдаг байсан. Би түүний хувьд зүгээр л хэрэгцээгээ хангах нэг хэрэгсэл, хэн нэгэнд үзүүлж болохгүй нууц тоглоом нь байсан байхгүй юу.
Миний хорин таван насны төрсөн өдөр байлаа. Би түүнд зориулж оройн хоол бэлдээд, хамгийн гоё даашинзаа өмсөөд хүлээж суув. Тэр өдөр уулзах амлалт өгсөн болохоор сэтгэл маань маш их хөдөлж байсан юм. Гэвч оройн 11 цаг болж байхад түүний жолооч нь хаалга тогшиж, маш үнэтэй бөгж авчирч өгөв. Тэгээд удалгүй Болдоогоос "Эхнэр сэжиглээд байна, очиж чадахгүй нь. Бэлэг таалагдсан уу?" гэсэн хүйтэн мессеж ирэх нь тэр. Тэр тансаг оройн хоолны ширээний ард, гэрэлтсэн үнэтэй бөгжийг хараад миний дотор гэнэт харанхуйлж, өөрийгөө ямар хямдхан, ямар өрөвдөлтэй амьтан бэ гэдгээ яс гартал мэдэрч билээ.
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.