Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Эмэгтэй хүний зөн совин гэдэг үнэхээр хачин зүйл шүү. Нөхөр маань сүүлийн хэдэн сар нэг л өөр болоод байлаа. Урьд нь орой ирээд надтай элдэв сонин хачин ярьдаг байсан хүн чинь сүүлийн үед дуу цөөтэй болж, утсаа хэзээ ч ширээн дээр ил үлдээхгүй, нууц код хийчихдэг болов. Ажил дээрээ илүү цагаар суух нь олширч, амралтын өдрүүдэд ч "Яаралтай ажилтай" гээд гараад явдаг болсон юм. Миний дотор нэг л муу сэжиг төрж, зүрх минь үргэлж түгшиж эхэлсэн билээ.
Би түүнийг өөр хүүхэнтэй болсон байх вий гэхээс үхтлээ айж байлаа. Гэвч баримтгүйгээр шууд хэрүүл хийж чадахгүй байсан болохоор өөрөө бүхнийг олж мэдэхээр шийдэв. Нэгэн хагас сайн өдрийн өглөө нөхөр маань "Ажил руугаа явлаа" гээд гэрээс гарах үед нь би араас нь нууцаар такси бариад дагалаа. Нөхөр маань ажил руугаа биш, хотын төвийн нэгэн тансаг кофе шоп руу ордог байгаа. Би ч араас нь орж, холхон суудалд очиж суув.
Удсангүй хаалгаар нэгэн залуухан, үзэсгэлэнтэй бүсгүй орж ирээд нөхрийн маань өөдөөс харж суун, маш дотноор гарнаас нь атгалаа. Тэр хоёрын инээлдэж, бие бие рүүгээ харах харц нь надад маш танил, урьд нь нөхөр маань над руу яг ингэж хардаг байсан тэр халуун харц байсан юм. Миний зүрх цээжин дотроо хага үсрэх шиг болж, нүд харанхуйлаад явчихлаа. Тэр хоёр тэндээс гараад машинд суухад нь би дахиад л таксигаар дагав.
Тэд явсаар хотын захад байрлах шинэ орон сууцны хорооллын гадна ирж зогслоо. Нөхөр маань тэр хүүхний мөрийг нь тэврээд, орц руу хамтдаа ороход би цаашид тэсч чадаагүй. Би машинаас нь бууж, араас нь орц руу гүйн орлоо. Лифтэнд сууж амжаагүй тул шатаар амьсгаадан дээшээ гүйж, тэр хоёрын орсон хаалганы өмнө очиж зогсов. Миний гар чичирч, хаалгыг нь яаж цохихоо ч мэдэхгүй хэсэг зогссоны эцэст байдаг хүчээрээ хаалгыг нь нүдэж эхэллээ.
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.